УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой "Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэх санал гаргаж санал хураалт явуулах үед 600 саяын үнэтэй хурууны хээгээр санал авах төхөөрөмж ажиллахгүй гишүүн багагүй шуугиан дэгдэв.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Миний хурууны хээг ч уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын технологи хариуцсан ажилтнууд яаралтай засварлана уу. Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тестээр нэг санал хураалт хийе” гэсэн бол УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой" гэжээ.
Т.Гэрэл
21 сэтгэгдэл