|

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцсэнээр 2018 оны намрын ээлжит чуулганыг хаана.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаарЭрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ынсонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, зардлын хэмжээг батлах тухайболон2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн өнөөдөр БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцснээр намрын чуулганыг хаах юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 намрын ээлжит чуулганы хугацааг сунгах саналаа өнгөрсөн сарын 22-нд УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 01-нд болсон чуулганы хуралдааны үеэр, "УИХ-ын Тамгын газар, УИХ дахь бүтцийн байгууллагууд, намын бүлгүүдийн саналыг үндэслэн чуулганыг 14 хоног сунгах хуулийн заалт бий. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулган зарлах магадлалтай” гэсэн юм.


1 сэтгэгдэл