УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ.Гэхдээ бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэсэн юм.
Бүлэггүй болсоноо УИХ-ын даргад мэдэгдэхийн зэрэгцээ зөвлөл байгуулах талаар долоон гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ гэв. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатыг улираан томилжээ.
Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм.
Б.Аз
17 сэтгэгдэл