МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Уг хурлаар УИХ-ын даргад нэр дэвшигч Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын томилгооны асуудлыг хэлэлцсэн юм.
Бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар хэдхэн хоромын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "МАН"ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр орой 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн бүлгийн ээлжит бус хурал МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн УИХ-ын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэсэн ганцхан асуудлыг хэлэлцлээ. Ингээд бүлгий хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Маргааш өглөө 09 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 10 цагаас үргэлжлүүлж чуулганаар хэлэлцэнэ" гэлээ.
zaluu.com
0 сэтгэгдэл