|

Венесуэлийн газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болжээ

Венесуэлийн газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болжээ

ВенесуэлийнАнсоатегимуж дахь газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон тухай тус мужийн Иргэний хамгааллын албаны даргаПласидо Малавемэдэгджээ.

"Ансоатегимужийн Урики орчмын газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон. Бид хотын иргэний хамгааллын албатай холбоо тогтоон ажиллаж байна” хэмээн тэрбээр "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас хүн гэмтсэн талаар мэдээлэл байхгүй байна.


0 сэтгэгдэл