Филиппиний өмнөд нутгийн католик сүмд хоёр удаа бөмбөг дэлбэлсний улмаас 20 хүн амиа алдаж, 81 хүн шархаджээ.
Эхний дэлбэрэлт Холо арлын "Cathedral of Our Lady of Mount Carmel" сүм дотор орон нутгийн цагаар өглөөний 8:28-д болсон бол хоёр дахь дэлбэрэлт минутын дараа тус сүмийн автомашины зогсоолд болсон гэж Цагдаагийн газрын төлөөлөгч Грасиано Михарес "Kyodo” агентлагт мэдэгдэв. Мөн тэрбээр, "бид гэмт этгээдүүдийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдэгджээ.
Халдлагын үеэр энгийн 15 иргэн, цэргийн 5 албан хаагч амиа алдсан бөгөөд 2 цагдаа, 14 цэрэг, энгийн 65 иргэн шархадсан гэж тэрбээр нэмж хэлэв. Шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр нисэх онгоцоор Минданао арлын ойролцоох Замбоанги хотын яаралтай тусламжийн төвд хүргэжээ.
Халдлага гарсны дараахан албаны хүмүүс 27 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан билээ. Гэвч энэ нь буруу мэдээлэл байсан бөгөөд албаныхан амиа алдсан хүмүүсийг давхардуулан тоолсон байна.
Сулу мужийн эрх баригчид лалын шашинтнуудад автонамит эрх олгох тухай хуулийн төслийг батлаагүй явдлыг эсэргүүцсэн "хүчнийхэн" энэхүү халдлагыг үйлдсэн байж болзошгүй гэж ажиглагчид таамаглажээ.
montsame.mn
0 сэтгэгдэл