Токиогийн шүүх өнгөрсөн сард батлан даалтаар суллагдаад байсан "Ниссан мотор" компанийн захирал асан Карлос Гоныг компанийн хөрөнгийг ашигласан хэргээр дахин баривчлжээ. Энэ талаар Японы NHK телевиз мэдээлсэн байна.Карлос Гон компаний хөрөнгийг хувьдаа ашиглах зорилгоор завшсан гэж телевизийнхэн мэдээлжээ.
Мөн эх сурвалжийн ярьснаар "Ниссан мотор" компани 34 тэрбум гаруй ам.долларыг Карлос Гоны танилын ажиллуулдаг Оман дахь компанийн борлуулагчид төлсөн гэжээ.Тодруулбал, энэ мөнгийн тус компанийн захирал асан Карлос Гоны өмч усан онгоцны төлбөрийг төлөхөд зарцуулсан аж. Харин түүний өмгөөлөгчид Оман пахь Ниссаны борлуулагч энэ мөнгийг олон жил ажилласан учраас нөхөн төлбөр маягаар авсан гэж үзэж байгаа юм. Тиймээс уан онгоцыг худалдаж авсан нь "Ниссан мотор" компанитай хамаагүй гэж мэдэгдсэн байна. Карлос Гон өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 19-нд хөрөнгийнхөө хагасыг нуусан хэргээр баривчлагдаж байсан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
0 сэтгэгдэл