|

“Samsung” компанийн борлуулалт буурчээ

“Samsung” компанийн борлуулалт буурчээ

БНСУ-ын мэдээллийн технологийн "Samsung” компанийн сүүлийн улирлын борлуулалтын хэмжээ болон үйл ажиллагааны орлого буурсан байна. Үүнийг хагас дамжуулагчийн борлуулалт багассантай холбон тайлбарлажээ.


Өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хугацаанд тус компанийн борлуулалтын хэмжээ 59 их наяд вон буюу 52 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин үйл ажиллагааны орлогын хэмжээ 9.6 тэрбум ам.доллар байсан нь 2018 оны мөн үеийн үзүүлэлтээс 29 хувиар буурсан байна.

 


"Дэлхийн худалдааны тодорхойгүй байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор хагас дамжуулагчийн эрэлт эрс буурсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ буурахад ихээхэн нөлөөлсөн” гэж "Samsung” компанийн төлөөлөгч мэдээлжээ.

montsame.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл