Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохин байгуулдаг "ХОРИН НЭГЭН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ЛИГ 2018-2019" оны улирлын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн финалийн шатны тоглолтууд өчигдөр Архангай Алтан Дорнодын Дайчид, Ховд Шонхорууд багын хоорондох гал гарсан тоглолтоор өндөрлөлөө. Энэ жилийн ХОРИН НЭГЭН АЙМГИЙН үндэсний лигт Тордайн Ариунболд эзэнтэй, Э.Цолмон-баяр менежертэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг хамт олон түрүүллээ. Тодруулбал Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь Үндэсний лигт гурван жил дараалан түрүүлж байгаа юм байна. Ер нь олон улсын жишгээр гурав ба түүнээс дээш түрүүлсэн аливаа тамирчин, баг хамт олныг "дархалсан” хэмээн нэрийддэг. Тиймээс Монголын сагсан бөмбөг сонирхогч залуус Хорин нэгэн аймгийн үндэсний лигийн өнгөрсөн жилийн хошой аварга энэ жилийн Дархан аварга боллоо хэмээн Архангай, Алтан Дорнодын дайчид багийг нэрлэх болжээ. Тэд нутгийнхаа болон багийнхаа нэр алдарыг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ийн маш тодоор мөнхлөн үлдээж чадлаа.
Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг хамт олонд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
21 сэтгэгдэл