|

Архангай Алтан Дорнодын Дайчид ялалт байгууллаа

 

Архангай Алтан Дорнодын Дайчид ялалт байгууллаа

 

Үндэсний Лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт Архангай-Алтан Дорнодын Дайчид болон Сүхбаатар-Альянс-тех багуудын хооронд боллоо. Хоёр багийн хувьд эхний тойрогт таарч тоглоход Архангай Дайчид баг эцсийн мөчид ялалт байгуулаад байсан юм.

Энэ удаагийн тоглолтод Сүхбаатар Альянс-тех баг тоглолтын эхнээс довтолгоо хамгаалтад багаараа тун жигд байж, онооны давамгайллыг үүсгээд байлаа. Улмаар эхний хагаст 10 онооны зөрүүтэй Сүхбаатар хожиж байсан ч тоглолтын хоёрдугаар хагаст Аваргууд тоглолтын санаачлагыг гартаа авсан юм.

Тоглолтод Г.Баттөр, Т.Санчир, А.Энхбаясгалан нар багаа удирдан, сайн тоглосноор Дайчид Сүхбаатар Альянс-тех багийг энэ улиралд хоёр дахь удаа буулган авлаа.

Архангай-Алтан Дорнодын Дайчид багийг ОУХМ Г.Баттөр тэргүүлэн 30 оноо, 6 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол, О.Энхбаатар 20 оноо, 17 самбараас бөмбөг авалт,  Т.Санчир 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт, А.Энхбаясгалан 15 оноо, Э.Цэвэлдорж 10 оноо тус тус гүйцэтгэн багтаа тус хүргэсэн юм.

Харин Сүхбаатар Альянс-Тех багаас 20 оноо, 5 ашигтай дамжуулалт, 18 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт,

  • С.Эрдэнэдалай 11 оноо, 13 самбараас бөмбөг авалт,
  • Г.Чинбат 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч хожил байгуулахад хангалтгүй байлаа.


Б.Чимэг | GoGo.mn

4 сэтгэгдэл