|

ОТРЫН БҮСЭД 19 МЯНГАН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ АМЬДАРЧ БАЙНА

ОТРЫН БҮСЭД 19 МЯНГАН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ АМЬДАРЧ БАЙНА

 

Аймгуудын эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн судалгаагаар 19 мянган жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 164,4 мянган хүүхэд, 91,7 мянган өндөр настан, 58,4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн өвөлжилт хүндэрсэн болон отор нүүдлийн байдалтай алслагдсан орон нутагт амьдарч байна.


Эдгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх, орон нутгийн сумын эрүүл мэндийн төвүүдэд эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, жирэмсэн эмэгтэйчүүдийг онцгой анхаарч хяналтыг сайжруулах үүднээс жирэмсэн эмэгтэйг орон нутгийн засаг, захиргааны харьяалал харгалзахгүйгээр отор нүүдэл хийж байгаа суманд нь хяналтад авч, тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, жирэмсэн эмэгтэйг эхийн амрах байранд урьдчилан авчрах, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг дараагийн шатлалд хугацаа алдалгүй шилжүүлэх талаар сэрэмжлүүлэг хүргүүлж,  хяналт тавьж ажиллаж байгаа аж.

0 сэтгэгдэл