|

Аймгийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Аймгийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Өнөөдөр аймгийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл хуралдаж, 2019, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Архангай аймаг нь хангайн уулархаг нутагт оршдог тул газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг ба Эрдэнэбулган сум нь газар хөдлөлтийн 7-8 балл буюу 9-10 магнитутын идэвхтэй бүсэд оршдог байна.

2018-2019 онуудад Архангай аймагт нийт 1264 удаа газар хөдлөлт болжээ.

2019 оны 1-р улирлын байдлаар 295 газар хөдлөлт үндэсний мэдээллийн төвд бүртгэгдсэн байна.


1 сэтгэгдэл