
Архангай /МОНЦАМЭ/.Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойдтамир, Урдтамир голын мөсний зузаан 65-160 см-ийн зузаантай байсан ба энэ сарын эхээр 5-15 см-ээр нимгэрч, 50-145 смзузаантай болсон байна. Энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн жилийн мөн үеэс 10-55 см нимгэн мөстэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мөн "Чулуут-Чулуут” харуул орчимд харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан байна.
Иймд зам товчлох нэрээр голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчих, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.





























.jpg)






























31 сэтгэгдэл