|

Төвшрүүлэх, Чулуут сумдад хамгийн зузаан цас оржээ

Архангай аймгийн УЦУОШГ-ын 03-р сарын 19-ний 08.00 цагийн мэдээгээр нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Харин Хайрхан суманд огт цас ороогүй, хүйтэн салхитай байна. Энэ сарын 18-ны 19.00 цагаас эхэлж орсон цас шөнөжингөө орж, шуурсан ба хамгийн зузаан цас Төвшрүүлэхэд 10 см, Чулуут суманд 11 см оржээ.

Цэцэрлэг суманд см хүрэхгүй цастай байна. Бусад сумдын нутгаар 1-5 см зузаантай цас оржээ. Дараагийн мэдээг өнөөдөр орой 20.00 цагт гаргана гэж байна.

Одоогоор Цагаан давааг хаагаагүй, саадгүй зорчиж байна. "Архангай АЗЗА” ТӨХК-ийнхан өглөө 04.00 цагаас Тариат сумаас аймгийн төв рүү замын цас цэвэрлэж байгаа ба одоо Чулуутын гүүр орчимд цас хусаж байна. Оройны сэрүүн орох үеэр хальтиргаа гулгаа үүсэх магадалтай учраас жолооч нарыг замд анхаарал болгоомтой явахыг сэрэмжлүүлж байна.


75 сэтгэгдэл