|

Шинэ Зеландад болсон халдлагатай холбоотой 1.5 сая бичлэгийг устгажээ

Шинэ Зеландад болсон халдлагатай холбоотой 1.5 сая бичлэгийг устгажээ

Шинэ Зеландын сүмд болсон халдлагатай холбоотой 1.5 сая бичлэгийг устгасан гэж "Facebook” компани мэдэгдэв.

"Халдлага болсноос хойших 24 цагийн хугацаанд бид 1.5 сая бичлэгийг устгасан. Үүнээс 1.2 сая бичлэгийг байршуулах үед нь хориглосон” хэмээн "Facebook” компани "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Түүнчлэн халдлагад өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлж, орон нутгийн эрх баригчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж үүнтэй холбоотой зураг, бичлэгүүдийг устгасан тухайгаа компани мэдэгдэлдээ дурджээ.

 

Шинэ Зеландын лалын хоёр сүмд болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 50 болж нэмэгдсэн тухай өнгөрсөн ням гарагт мэдээлсэн юм. Эдгээр сүмд халдлага үйлдсэн этгээд тухайн үеийн үйл явцыг 17 минутын турш "Facebook” нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан үзүүлжээ.


83 сэтгэгдэл