|

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Монгол орноо Шашны гурван зул хэмээн алдаршсан дээдсүүдийн нэг Халхын Эрдэнэ Зая бандидын VII дүр Лувсанданзанпүлжүнжигмэд гэгээнтэн маань шавь олныг дээдийн номын рашаанаар цэнгүүлэн зохиож байгаад XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураалаа. Гэгээнтэн багш маань VII дүрээрээ монгол түмнийхээ сайн сайхан соён гэгээрүүлэх их үйлсийн төлөө хичээн ирснийг буурал түүхийн хуудаснаас бэлээхэн харж болох билээ.

Бурхан шашны үйлс дэлгэрч мөргөж шүтэх ёс заншил чөлөөтэй болсон цаг дор дээрхийн гэгээнтэн XIV далай багш Зая гэгээний дүрийг Монгол Улсад анх тодруулан өөрийн ивээл дор авч ном эрдэм сурган монголын бурхан шашны гурван зулын нэг хэмээн батламжилсан байдаг. Энэ дүрийн гэгээнтэн урд дүрүүдийнхээ түүхэн улбааг үргэлжлүүлэн дэлгэрүүлж хуучин барилдлагатай байсан Өмнөд Энэтхэгийн Сэражэй дацантай холбоо тогтоон лам нарын боловсролыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлж олон арван лам хуврагуудыг бэлдэж байна. Өөрийн төрсөн нутаг Архангай дахь Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийг хөгжүүлж өргөтгөн дэлгэрүүлж Улаанбаатар хотод Зая гэгээний гүшог дацанг бүтээн байгуулж байна.
Монгол улсынхаа лус савдагыг аргадаж гол нууруудын лусыг тахиж дүлцэн өргөх ажлыг зохион байгуулж уламжлал болгосон хийгээд Монгол улсынхаа дөрвөн өнцөгт дөрвөн махранз бурханы суваргат цогцолбор бүтээн байгуулсан тэргүүтэй эрдэм үйлсийн далайг үгүйлж баршгүй билээ.

Монголын Бурхны шашны номын зул болсон гэгээн хутагт минь таалал төгссөнд гүнээ гашуудан гүн эмгэнэл илэрхийлье. Зая гэгээнтний минь хойд дүр шавь олныхоо эгээрэл хүслийг тольдон болгоож, шашин амьтны тусад Монгол орноо үтэр түргэн залрах болтугай.

Ум сайн амгалан болтугай.
Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр Засаг дарга Ц.Мөнхнасан

АЖЛЫН ХЭСЭГ


0 сэтгэгдэл