|

Аймшигт онгоцны ослоос хоёр зорчигч АМЬД ҮЛДЖЭЭ

Аймшигт онгоцны ослоос хоёр зорчигч АМЬД ҮЛДЖЭЭ

Этиопын иргэний агаарын тээврийн "Ethiopian Airlines” компанийн "Boeing 737 Max 8” онгоц осолдож, 157 хүн харамсалтайгаар амиа алджээ. 

Тэгвэл энэхүү аймшигт ослоос хоёр зорчигч АМЬД үлдсэн талаар "ВВС" агентлаг мэдээллээ. 

Зорчигчдын нэг Антонис Мавропулос  гэх Грек эр онгоцноосоо хоёрхон минут хоцорсон аж.  Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэж "Өнөөдөр миний азтай өдөр" гэж бичсэн аж.

Азтай эр нислэгээсээ хоцрохоос гадна ачаагаа янзлаагүй байсан гэнэ. Ачаагаа янзлахад нь хамгийн багадаа хагас цаг шаардлагатай байсан ба тухайн үед түүнд хэн ч туслаагүй байна. 

Энэ талаар Мавропулос "Бүх зүйл бүтэлгүйтэж байна хэмээн бодож, өөрийгөө зэмлэж, бусдыг буруутгаж байлаа. Гэтэл энэ бүхэн миний амийг аварлаа" гэж бичжээ. 

Нийслэл Аддис Абеба хотоос хөөрсөн онгоц зургаан минутын дараа сүйрсэн гэх мэдээллийн дараахан нисэхийн хамгаалалтын ажилчид Мавропулосыг тусгай өрөөнд оруулж, улмаар хэдэн асуулт асууж, байцаасан гэж азтай эр хуучлав. 

Харин хоёр дахь зорчигч Дубайн иргэн Ахмед Халиди гэх залуу "Boeing 737 Max 8” онгоцонд суух байсан ч саатлын улмаас уг онгоцоор үйлчлүүлж чадаагүй гэнэ.

Тэрбээр өөр онгоцоор Кенийн нийслэл Найроби хотноо иржээ. Залууг аав нь тосч авсан ба тэрбээр телевизэд "Бурхан намайг аварлаа. Би түүний ачийг хэзээ ч мартахгүй" гэж  ярьжээ. 

20 сэтгэгдэл