|

Олон улсын чиглэлд сая гаруй зорчигч нисчээ

 

 

 

Манай улсын хувьд өнгөрсөн онд олон улсын чиглэлд 1.2 сая зорчигч ниссэн нь Монгол Улсын тогтоосон хамгийн өндөр амжилт болж буйг ИНЕГ-аас мэдээллээ.

Энэ талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ, "Олон улсын агаарын тээврийн нийт үзүүлэлт өнгөрсөн оны 10-р сарын байдлаар 6.5 хувьтай байлаа. Энэ дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын нислэг 8.5 хувийн өндөр өсөлттэй гарсан. Манай улсын хувьд агаарын тээврийн өсөлт 9 хувьтай байна. Үүнээс үзэхэд Монгол Улс бүс нутгийнхаа үзүүлэлтээс илүү гарсан дүнтэй байгаа”-г онцлов.

Орон нутгийн нислэг 21 хувиар өсчээ. Ачаа тээврийн үзүүлэлтийн хувьд, олон улсад 7 хувийн өсөлттэй гарчээ. Нислэгийн гүйцэтгэл болон бүтцээр үзвэл, орон нутгийн нийт зорчигчдын 70 гаруй хувь нь уул уурхайн нислэгийн зорчигчид байсан байна.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, Монгол Улс олон улсын чиглэлд 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь анх удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Олон улсын "Чингис хаан” нисэх буудал гэхэд 1.4 зорчигчид үйлчилжээ.

 



ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цааш нь хэлэхдээ, "Бид бусад улстай агаарын харилцааны хэлэлцээрээр дамжуулан бүх чиглэлд нисэх, хамтран ажиллах бололцоо бий. Гэхдээ манай улсын хувьд юуны түрүүнд шатахуунаа олон улсын зах зээлийн үнээр нийлүүлдэг байх ёстой. Ингэж байж Монголд авиакомпанийн онгоцууд бууж, хөөрөх боломжтой болно. Ийм сонирхлыг манай улс бусад орны агаарын тээврийн компаниудад төрүүлэх хэрэгтэй байна” гэв.

Олон улсын нислэгийн чиглэлийн тоо энэ онд нэмэгдэх талаар ИНЕГ-аас мөн мэдээлэв. Өнгөрсөн 2018 онд манай улсаар 123 мянган онгоц дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оныхоос 20 мянгаар өссөн үзүүлэлт бөгөөд энэ жил Казахстан улсын иргэний агаарын тээврийн "Скат” компани орж ирэхээр болжээ. Түүнчлэн БНСУ, Япон улсууд руу нисэх зорчигчдын суудлын тоо болон чиглэл нэмэгдэх юм байна.

Олон улсын нислэгээр зорчиж буй иргэдийн 36 хувь нь БНСУ руу явж, тус улсаас иржээ. Тиймээс ИНЕГ-аас энэ оны нэгдүгээр сард багтаан БНСУ-ын холбогдох яам, байгууллагуудтай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр зорчигчдод илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл