|

НҮБ амиа алдсан ажилчдынхаа гэр бүлд эмгэнэл илэрхийллээ

НҮБ амиа алдсан ажилчдынхаа гэр бүлд эмгэнэл илэрхийллээ

Этиопын иргэний агаарын тээврийн "Ethiopian Airlines” компанийн "Boeing 737 Max 8” онгоц осолдож, 157 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. 

Тус онгоц Аддис Абеба хотын нисэх буудлаас хөөрөөд зургаахан минутын дараа осолдсон юм. Онгоцонд 35 улсын зорчигчид зорчиж явсан гэнэ. 

Тэгвэл амиа алдагсдын дунд НҮБ-ын 22 ажилтан бий гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мэдэгдэж, амиа алдагсдын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийллээ. 

Ослоор НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн долоон ажилтан, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хоёр ажилтан, НҮБ-ын Найроби дахь суурин төлөөлөгчийн газрын зургаан ажилтан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Судан дахь Цагаачлалын олон улсын байгууллага, Сомали дахь Дэлхийн банк болон НҮБ-ын тусламжийн байгууллагын тус бүр нэг ажилтан амиа алджээ. 

Уг үйл явдалтай холбогдуулан олон улсын хүмүүнлэгийн Улаан хавирган сар, Улаан загалмай нийгэмлэгийн ажилчид ослын газарт ажиллаж, аврагчдад дэмжлэг үзүүлж эхэлсэн гэнэ. 

Ослын шалтгааныг тогтоохоор АНУ тэргүүтэй олон улсын шинжээчид ажиллаж байна. Аврагчид онгоцны хар хайрцгийг олоод юм. 

 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл