|

МОРЬ НЬ ХЭН БЭ???

МОРЬ НЬ ХЭН БЭ???

"Тавилаа тавилаа" буюу тавигчид "дур" биш "амь" тавих цаг

"Тавилаа" гэхээр танд хэн санаанд орж байна. "Барилаа тэгээд дараа нь тавилаа" гэвэл та илүү ойлгох биз. Тавьдаг 3 субьектүүд бол авилгатай тэмцдэг 1 бэрс, прокурорын 2 тэрэг, шүүхийн 3 тэмээ юм. Шатраар дүрсэлбэл Элбэгдорж Энхболд нар унаснаар хамгаалалтын эгнээний хүү нар сэт татуулан үгүй болсон тул Хүрэлсүхийнхэн тун ганган нүүдэл нэмж хийв.
Тэд ноёнтой үзэхийн тулд эхлээд бодуудтай нь тулалдсангүй. Харин "шатрын ноён" сахал Эрдэнэбилэгийг гэнэт шаглаж цагдаагаар 24 цаг саатуулснаар түүнийг өмгөөлөх тоглогч нарыг гэрэл цохиулсан хэрэг. Ноёнг нэгэнт шагласан тул урдуур нь хэн нэгэн нүүж бамбайлах нь дамжиггүй. Улмаар шүүхээс 1 хонолгүй 49-ийнхнийг суллаж, прокуророос яллах тогтоолыг нь гаргахгүй унжих нь тэр. Ингээд олон жилийн хардалт нэг тийш болж 49-ийн "дүрэмт хувцастай" тэрэг тэмээ нар илчлэгдэв.
"1000 сонсохоор нэг үз" гэдэг теормоор олон нийтийн хардалтыг нэг цэгт аваачих нь Сүхийнхэнд ашигтай байсан юм. 
Одоо дараагийн нүүдлийг Занданшатар хийнэ. Мань хүн УИХ-ын даргын индрээс илчлэгдсэн шүүгч, прокурор, авилгатай тэмцэхийн нөхдийг алх цохиж "амь" тавиулна гэсэн үг. Хүрэлсүхэд тэднийг шууд зайлуулах эрх байдаггүй тул тэр Энхболдтой үсдэлцэн байж Занданшатарыг алхтай дарга болгож, Оюун-Эрдэнийг сайдаар тавьсан шүү дээ.
Нүүдэл нь надад ганган санагдав. Хуулийн бодуудыг нь УИХ-аар цавччихвал тэрэг тэмээгээ алдсан "шалдан ноён" хаа дутаахав. Түүнд ганцхан морь үлдэх юм. Морь харин одоогоор таг чиг. Түүнийг илчлэхэд хэцүү гэлцэнэ. Хэн гэж та бодож байна? Тааврыг танд үлдээе. Морь муруй нүүдэг юм ш дээ...

Судлаач Ганаа

0 сэтгэгдэл