|

Трамп Хятад болон ОХУ-ын дэмжлэг туслалцааг үнэлэв

Трамп Хятад болон ОХУ-ын дэмжлэг туслалцааг үнэлэв

 


БНАСАУ-ын асуудлыг зохицуулахад БНХАУ болон ОХУ дэмжиж тусалж байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

"Хятад улс бол Умард Солонгосын томоохон хандивлагч орон юм. Умард Солонгост үзүүлж буй тусламжийн 93 хүртэл хувь нь одоог хүртэл Хятадаас ирсэн хэвээр байна, Хятад маш их нэр хүндтэй бөгөөд асуудлыг зохицуулахад бидэнд тусалж байгаа. ОХУ ч мөн тусалж байгаа” гэж тэрбээр Умард Солонгосын асуудлыг зохицуулах үйл явцад Хятад улсын гүйцэтгэж буй үүргийн талаарх асуултад хариулахдаа хэлжээ.

"ОХУ нь Хойд Солонгостой хиллэдэг бөгөөд ойролцоогоор 28 миль, жижиг хэсэг бий, гэхдээ тэнд олон зүйл болж болно. Орос улс маш их тусалж байгаа” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Трамп, Ким Жөн Ун нар уулзалтын дүнд зөвшилцөлд хүрч чадаагүй боловч цаашид яриа хэлэлцээ үргэлжилнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс өмнө нь мэдээлсэн билээ. Түүний хэлснээр, удирдагчдын уулзалт "үр бүтээлтэй, сайн” болжээ.

Хоёрдугаар сарын 27, 28-нд болсон АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хамтарсан баримт бичигт гарын үсэг зуралгүйгээр урьд нь товлосон цагаас эрт дууссан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

0 сэтгэгдэл