|

Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид гурван талын хэлэлцээ хийв

Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид гурван талын хэлэлцээ хийв

 

Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид Токио хотноо уулзаж, хэлэлцээ хийсэн тухай "Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөө өглөө Токио хотноо 2015 оноос хойшхи тус гурван улс хоорондын анхны уулзалтыг хийсэн байна.

Ли Көцян нь сүүлийн долоон жилийн хугацаанд Японд хөл тавьж буй Хятадын анхны ерөнхий сайд бол Мүн Жэ Ин нь сүүлийн 6.5 жилийн хугацаанд Японд айлчилж буй Өмнөд Солонгосын анхны удирдагч юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун саяхан Хятад улсад хоёр дахь айлчлалаа хийсниийг гурван талын хэлэлцээний эхэнд Ш.Абэ дурдаад "Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзуулах боломж бидэнд байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа "Цөмийн зэвсгээсээ татгалзах дорвитой үйлдэл хийхийг Умард Солонгосоос шаардахын тулд Япон, Хятад болон Өмнөд Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон арван жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй ” гэсэн байна.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Солонгосын хойг болоод Зүүн Хойд Азид энх тайван байдлыг цогцлооход Япон болон Хятадын дэмжлэг туслалцаа маш чухал" гэж онцлон тэмдэглэсэн бол Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян "Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хангаж, сахин хамгаалахын төлөө манай гурван улс илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй" гэжээ.

Гурван улсын удирдагчид мөн эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах арга замуудыг авч хэлэлцжээ.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл