|

Мадуротой ярилцлага хийж байсан сэтгүүлчдийг баривчилжээ

Мадуротой ярилцлага хийж байсан сэтгүүлчдийг баривчилжээ

 


МОСКВА. /ТАСС/. Испани хэлээр цацагддаг "Univision” телевизийн сэтгүүлчдийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой ярилцлага хийх үеэр нь баривчлан саатуулсан тухай "ТАСС" агентлаг мэдээлэв.

"Төрийн тэргүүнд асуултууд таалагдаагүй бөгөөд тэрбээр Мирафлорес ордонд байсан 6 сэтгүүлчийг саатуулж, ажлын техник хэрэгслийг нь хураан авахыг үүрэг болгожээ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

Венесуэлийн Олон нийтийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, сэтгүүлчдийг хожим сулласан байна. 


0 сэтгэгдэл