|

ЯАЖ Ч ЯДАРСАН АРХИЧИН ХҮНТЭЙ БҮҮ СУУГААРАЙ

ЯАЖ Ч ЯДАРСАН АРХИЧИН ХҮНТЭЙ БҮҮ СУУГААРАЙ

 

Яаж ч ядарсан, замаа алдсан, шахалтанд орсон, сэтгэлтэй болсон ч архичин хүнтэй бүү суугаарай. Учир нь гэвэл


1. Байнгын хэрүүл тэмцэл
2. Гутаан доромжлолт
3. Мөнгөгүйдэлт, ядуурал
4. Сэтгэлийн дарамт, нойргүйдэл
5. Нус нулимс, цус нөж
6. Архидахаа болино гэсэн хоосон мөрөөдөл, хий залбирал
7. Сэтгэцийн хэзээ ч эдгэшгүй өвчин тусах ирээдүй хүлээж байна. Архичин хүн архинаас гарсан ч сэтгэцэд нь орсон тэр өөрчлөлт эдгэдэггүйг сануулчихья. Үр хүүхэд нь хүртэл айдастай дарамттай, хэвийн бус, архичин хүнтэй суух магадлалтай, бас архичин болох 80%-ийн магадлалтай хүн болдог. Архичингийн дэргэд буй ээж аав, эхнэр нөхөр, үр хүүхэд, хамтрагчид гээд бүхий л хүн өвчилдөг. 

Архи уух сонирхолтой хүнтэй суумаар болоод байвал Сэтгэцийн эмнэлгийн хурцын тасагт очоод хоёр цаг суугаад үз. Орилоон чарлаан, хий гүжирдэлт, хоосон хардалт, утга учиргүй зодоон нүдээн, амь насаа ч гаргуунд гаргасан ухамсаргүй байдлыг бишрэх болно. Тэгээд л хэрэггүйг ойлгоно доо.

Нэгэнт шийдчихсэн архичинтай суусан бол яах уу гэж үү. Доорх зургийг үзнэ үү. Тэр өндөр буй лаа бол архи уудаггүй хүнтэй суусан хүний амьдралаас авах ханамж.....

Амьдралаа өөрчлөж чадвал дахин нэг шинэ лаа асаах мэт итгэл найдвар эргэж ирнэ. 

Бичсэн Шуурайн Солонго 2017.03.06

 

1 сэтгэгдэл