АНУ-ын хилийн аюулгүй байдлын тухай яриа хэлэлцээ Конгрессын хоёр танхимд зогсонги байдалд ороод байгаа нь тус улсын Засгийн газрыг дахин хэсэгчилсэн түр зогсолтоо үргэлжлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Холбооны улсын санхүүжилтийн тухай гэрээ дуусах үед буюу баасан гараг гэхэд хуулийн төслийг батлах хугацааг Конгресст олгохын тулд хилийн аюулгүй байдлын тухай яриа хэлэлцээнд оролцогч талууд ямар нэг тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна.
АНУ-ын Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын удирдлагууд тус улсын өмнөд хилийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэж, хана барихад зориулж 1.375 тэрбум ам.долларыг төсөвт суулгахаар тохиролцжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хана барихад шаардлагатай 5.7 тэрбум ам.долларыг төсөвт суулгахыг Засгийн газраас шаардаж байгаа юм.
Холбооны Засгийн газар хамгийн сүүлд 35 хоногийн турш хэсэгчилсэн түр зогссон хийсэн нь АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн түр зогсолт болсон бөгөөд Засгийн газар болон 9 яам, агентлагийн үйл ажиллагаанд 11 тэрбум ам.долларын хохирол учирчээ.
Түүнчлэн уг хэсэгчилсэн түр зогсолтын үеэр агаарын хяналтын төв, эрүүл мэндийн төв, хууль сахиулах байгууллага зэрэг Засгийн газрын харьяа чухал ач холбогдол бүхий үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд цалин хөлсгүй ажилласан бол бусад хэдэн мянган ажилтнуудад хугацаагүй чөлөө өгсөн байна.
montsame.mn
0 сэтгэгдэл