Хилийн цэргүүд болон бусад газрын төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх пүрэв гарагт Америк-Мексикийн хил рүү явна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Төсвийн санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос хэсэгчлэн зогсоосон. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг "шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрсэн юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
1 сэтгэгдэл