|

Монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрөв


Токио хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд Хакүхо аварга ганцаараа түрүүлж байгаа энэ үед нэгэн таатай мэдээ сонордуулахад, Мичинокү дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болзлоо хангажээ.
Өчигдөр Макүшитагийн нэгээс босон барилдаж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн, Таканофүжиг давснаар 4 дэх даваагаа авлаа. Улмаар Кирибаяма сүүлийн хоёр барилдаанаас үл хамааран Жюүрёо зиндаанд дэвшинэ. Ийнхүү монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрж байна.
Тэрбээр 23 башё /3 жил 9 сар /барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байгаа юм. Түүний хүндэлдэг сумоч нь 71 дэх Их аварга Харумафүжи Д.Бямбадорж билээ. 
 
 
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл