|

Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна


Цэргийн бүртгэл өнөөдөр дуусч байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-нөөс 21-ний өдрүүдэд боллоо.  Цэргийн бүртгэлд 65 нас хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэлх цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.
Иймд холбогдох байгууллагаас идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Мөн Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүс ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгүүлж байгаа аж.
Т.Гэрэл

1 сэтгэгдэл