|

Хөвсгөл аймгийн хийдээс эртний ховор бурхад алдагджээ

 

Хөвсгөл аймгийн хийдээс эртний ховор бурхад алдагджээ

 


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдэд хулгай орж дөрвөн ширхэг бурхан алдагджээ.
Уг хэрэг энэ сарын 15-16-ныг шилжих шөнө үйлдэгдсэн байна. Алдагдсан бурхдыг дүрсэлбэл, баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан нэг ширхэг, залбираад сууж байгаа Богд бурхан нэг ширхэг байсан аж.
Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн Бодьсадва бурхан хоёр ширхэг байжээ.
Эдгээр бурхад нь эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн ховор бүтээл гэнэ. Бурхан хулгайлагдсан талаарх дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсэн байгаа бөгөөд хэргийн мөрөөр эдийн засгийн мөрдөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарч мөрдөн шалгаж эхэлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

0 сэтгэгдэл