|

Парист хэд хэдэн машин шатжээ

Парист хэд хэдэн машин шатжээ

Парис хотод өнгөрсөн бямба гарагт хэд хэдэн машин шатжээ. Энэ тухай Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Шатсан машинуудын зарим нь "Parisien” сонины байрны эсрэг талд байсан аж. Энэ хэргийн улмаас Гренель гудамж дахь метроны нэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.

Гал сөнөөгчид орон нутгийн цагаар 20:00 цагт галыг хяналтандаа авч чадсан байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр, аль нэг машин нь техникийн доголдлын улмаас шатаж, бусад тээврийн хэрэгсэл рүү дамжсан гэж үзэж байгаа аж. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

montsame.mn

0 сэтгэгдэл