АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх барьж байгаа МАН дотроо хэд хэд хуваагдаж, тэмцэлдэж байх хооронд Монгол Улсын нөхцөл байдал урьд хожид байгаагүйгээр дордож байна. МАН өрнөөс салгана, мандуулна гэсэн гоё гоё зорилт тавьсан. Одоо энэ нь үлгэр болж байна. Одоо жил гаруйхан хугацаа үлдчихлээ. Гэтэл сандал ширээнийхээ хэрүүлийг хийсээр л байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ярьдаг гуравхан ажилтай. Нэгдүгээрт, Нефтийн үйлдвэр л гэнэ. Анх Ерөнхий сайдаар томилогдохдоо л ярьсан. Одоо ч ярьсаар л сууна.
Хоёрдугаарт, Цэвэрлэх байгууламж. Энэ ажил нь мөн л эхэлсэн эсэх нь мэдэгдэхгүй. Тендер нь будилаантай.
Гуравдугаарт, цэвэр усны асуудал шийднэ гэсэн. Бас л ярианы түвшинд байсаар байна.
Ерөөсөө энэ гурван ажлыг нь хэлж ярьсаар ирсэн. Нэг км зам ч ашиглалтад оруулсангүй. Бүтээсэн ажил түүнд алга. Монгол Улсын төр гэж байгаа бол нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хиймээр байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуудай шуудайгаар нь мөнгө цацаж, өөрийгөө баатар болгож хоногшуулах гэж сошиалд үхэн хатан тэмцэж байна. Шударга үнэн, шударга сайхан гэсэн хий хоосон яриагаар нь монголын ард түмэн баяжих юм уу.
Агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. SOS дохио өгч болохоор хэмжээнд хүрлээ. МАН-ынхан ширээ сандалтайгаа зууралдаж байхаас иргэдийнхээ амьд явах эрхийг бодохгүй байна.
Агаарын бохирдол ихтэй энэ үед хотын даргыг сольж байна. Ямар цагаа олж халаа сэлгээ хийдэг юм бэ. Бензин шатахууны үнийн өсөлт хэмжээгээ алдлаа. Өчнөөн 100 төгрөгөөр нэмчихээд буцаагаад 100-хан төгрөгөөр, тэгэхдээ бүр АИ92 л буулаа. Ард түмнийг хуурах гэсэн энэ явуургүй аргаа боливол яасан юм бэ" гэлээ.
Б.Анир
0 сэтгэгдэл