"If I stay”, "The 5th wave”, ”Kick ass”, "Bad neighbors-2” киногоор олонд танигдсан Холливудын жүжигчин Хлои Грейс Морец өнгөрсөн даваа гарагт модел Кэйт Харрисонтой болзжээ. Тэд Калифорнийн Малибуд байдаг "Нобу” гэх суши ресторанд хамт зоог бариад гарахдаа үнсэлцсэн нь гэрэл зурагчдын дуранд өртөж, улмаар хэвлэл мэдээллээр цацагдсан байна.
Хлои Грейс Морец алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхемийн хүү Брүүклин Бэкхемтэй үерхэж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард харилцаагаа тасалсан. Гэлээ ч залуу одын ижил хүйстэнтэйгээ үнсэлцсэн дээрх үйлдэл шүтэн бишрэгчдийг нь шоконд оруулж, шуугиан тариад байна.

0 сэтгэгдэл