|

Жонни Депп эхнэрээ зодсон эсэхээ анх удаа ярив

Жонни Депп эхнэрээ зодсон эсэхээ анх удаа ярив

 

 

Холливудын алдарт жүжигчин Жонни Депп Их Британийн GQ сэтгүүлд ярилцлага өгөхдөө хоёр жил орчмын өмнө Амбер Хердэд гар хүрсэн эсэх асуудлаар анх удаагаа ам нээжээ.

GQ-гийн сэтгүүлч "Үнэхээр та зодсон юм уу?” гэж асуухад Депп "Хайртай хүнээ өвтгөнө гэж үү? Үгүй ээ, би хэзээ ч тэгэхгүй. Магадгүй би тэнэг хүн шиг харагддаг биз. Гэхдээ тэнэг биш ээ” гэж Жонни Депп өгүүлжээ.


"Тийм ээ, би хэзээ ч үнсгэлжин шиг ариун гэгээн байгаагүй байж болно. Гэвч хэдхэн цагийн дотор л би үнсгэлжин мэт байснаа мангас болж хувирсан. Бүр Квазимодо болж олонд харагдсан.


14 настай хүү маань сургуульдаа очиход "Хөөе, энэ сэтгүүлийг унш. Чиний эцэг чинь эмэгтэй хүнийг зоддог юм байна” гэж хэлэхийг сонсох хэцүү байсан биз. Яагаад миний хүү ийм зүйлийг дуулж туулах ёстой гэж? Яагаад миний охид бас ийм хандлагад өртөх ёстой гэж? Тиймээс би энэ талаар хариулт тодорхой хэлье гэж бодсон юм” хэмээн Жонни Депп өгүүлсэн байна.


Амбер Хердийн гомдлын дагуу хэргийг хянаж шалгахад хүч хэрэглэсэн, зодсон гэх нотолгоо олдоогүй. Гэлээ ч тус асуудлаас болж гэр бүлээ цуцлуулахдаа Жонни Депп долоон сая ам.долларыг Амбер Хердэд өгөхөд хүрсэн.


0 сэтгэгдэл