|

Япон тэнгист АНУ-ын хоёр онгоц мөргөлджээ

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Япон тэнгисийн эргийн ойролцоо АНУ-ын F/A-18 загварын сөнөөгч, KS-130 загварын цэнэглэгч онгоцтой мөргөлдсөн талаар Америкийн тэнгисийн цэргийн корпусын мэдэгдлээ. Тус хоёр онгоц АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазаас хөөрч "хуваарьт сургалтын нислэг” үйлдэх явцад орон нутгийн цагаар шөнийн 02.00 цагийн үед мөргөлдсөн байна. Осол болох үед онгоцонд хэдэн хүн байсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

CBS сувгийн сэтгүүлч Мэри Уолш КС-130 онгоцонд таван хүн, F/A-18-д хоёр нисгэгч байсан гэж жиргэжээ.  Одоогоор осол болсон газар эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа юм байна. АВС телевизийн мэдээлснээр,  аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний баг бүрэлдэхүүн оролцож байна.

  Эх сурвалж: РИА новости

0 сэтгэгдэл