|

Мал тооллого маргааш эхэлнэ

 

Мал тооллого маргааш эхэлнэ

 

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2018 оны мал тооллого маргааш эхэлнэ. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ. Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогооор Монгол Улсын хэмжээнд нийт 66 218 959 толгой мал тоологджээ.

Сүүлийн 10 жилийн мал тооллогын нэгдсэн дүнгээс харахад малын тоо толгой 2010 оноос хойш тогтмол өссөн байна. Тухайлбал, 2010 онд 32.7 сая мал тоологдсон бол 2012 онд 40.9 сая, 2014 онд 51.9 сая, 2016 онд 61.5 сая болж хоёр жил тутамд 10 саяар нэмэгдсэн ажээ. Малын тоо энэ жилд 5 орчим саяар өссөн дундаж үзүүлэлтээр тооцох юм бол энэ жил улсын хэмжээнд 70 орчим сая мал тоологдох магадлалтай байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл