|

Гялгар уутны байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ба шийдэл

 

Гялгар уутны байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ба шийдэл

 

-Дэлхийн улс орнууд 30 жилийн өмнө гялгар уутнаас татгалзсан. Харин манайх …-

 

Монголчуудын байнгын хэрэглээ болсон гялгар уутыг анх 70 жилийн өмнө дэлхий дахинд өргөн хэрэглэж эхэлсэн байдаг. ХАРИН 1990-ЭЭД ОНООС ХҮНИЙ БИЕ БОЛОН БАЙГАЛЬД ХОРТОЙГ ТОГТООН, ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛСЭН юм.

Улс орнууд гялгар уутнаас яагаад татгалзах болсон бэ гэдэгт эхлээд хариулт эрье. Хар тугалга хайлуулж, химийн бодисоор хийдэг, мөн гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүн хийхэд урвалд орж, бензол, формальдегид,  тлоул зэрэг органик уусгагч бодис ялгаруулдаг нь чимээгүй аюул тээдэг байна. Цаашлаад гэдэсний савханцар, хорт хавдартай болох эрсдэлтэй гэдгийг эмч нар анхааруулдаг.

Хамгийн нимгэн гэж хэлж болох 0,025 мм зузаантай гялгар уут л гэхэд газрын хөрсөнд 100-500 жилийн дараа уусч алга болдог нь хөрс, ус, агаарыг бохирдуулж, байгаль дэлхийг чимээгүй хордуулдаг.

Манай улс 2009 онд "Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай”  хууль боловсруулж, хэсэг хугацаанд иргэд гялгар уутнаас татгалзан, дэлгүүрүүд хүртэл цаасан болон даавуун тор худалдаалж байсан үе бий. 10 орчим жилийн өмнө батлагдсан энэ хууль харин өнөөдөр ор тас мартагдаж, цаасан дээр бичигдсэнээс өөр бодит үр дүн харагдахгүй болжээ. Иргэд, олон нийт ч  эрүүл мэнд, байгаль дэлхийд халтайг мэдсээр байж гялгар уутыг хэрэглэсээр байгаа нь харамсалтай.

 

  Хүмүүсээ, гэр бүлдээ эрүүл сонголт хийж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө гялгар уутнаас татгалзъя!

 

 
 
 
 
 
 

Үндэстэн.мн сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл