2018 онд Өвлийн өвгөний шууданд ирсэн захидлуудын гуравны нэг орчмыг насанд хүрсэн хүмүүс илгээжээ.
Улиран өнгөрч буй 2018 онд Өвлийн өвгөн Оросоос төдийгүй бусад орны иргэдээс нийт 76453 захидал хүлээн авсан нь өмнөх оныхтой харьцуулахад 4 мянгаар илүү байна. Нийт захидлын гуравны нэг орчим нь насанд хүрсэн хүмүүсээс ирсэн нь зөвхөн хүүхдүүд гайхамшигт итгэдэг биш гэдгийг харуулж байна.
Эмэгтэйчүүд голдуу хотын төв дэх байр, далайн аялал, тогтвортой ажил хүссэн бол эрчүүд цалингаа нэмэгдүүлэх, албан тушаал ахиулах, шинэ автомашин хүсчээ.
Захидал илгээсэн хүмүүсийн дунд ойр дотныхондоо сайн сайхныг, дэлхий дахинд энх тайвныг хүссэн хүмүүс байсан гэнэ. Харин тэтгэвэртээ гарсан хүмүүсийн дийлэнх нь материалын тусламж хүсч байсан ба өндөр дээд тушаалын түшмэдүүдэд гомдол мэдүүлсэн хүмүүс ч тэдний дунд байсан гэнэ.
Хүүхдүүдийн Өвлийн өвгөнөөс хүсч буй зүйлүүдээс дурдвал, сүүлийн үеийн шинэ загварын техник технологи, хүүхэлдэй, барби, 3D үзэг, даашинз, "Lego” тоглоом, удирдлагатай онгоц, машин зэргийг хүсч байсан бол шидэт дохиур, шидэт дагинын далавч, лусын дагинын сүүл, шидэт чулуу зэрэг нь хамгийн онцгой хүсэлтүүд байжээ.
Оросын Өвлийн өвгөний шуудангийн гол салбар нь Великийн Устюг хотын төвд байрладаг аж. Шууданг нээсэн цагаас хойш нийт 3,39 сая захидал ирсэн байна.
12 сэтгэгдэл