|

Сэрэмжлүүлэг: 49 градус хүртэл хүйтэрч, цасаар шуурна

 

Сэрэмжлүүлэг: 49 градус хүртэл хүйтэрч, цасаар шуурна

 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 44-49 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар, 5, 6-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл