|

Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойнос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Дундговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө    23-25 градус хүйтэн байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын  хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 19, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

25 сэтгэгдэл