|

Л.Энх-Амгалан, Я.Санжмятав нар ажлаа хийнэ үү?

 

Л.Энх-Амгалан, Я.Санжмятав нар ажлаа хийнэ үү?

 


УИХ-ын дарга өчигдөр Ёс зүйн дэд хороо хуралдах хүртэл чуулганы хуралдааныг завсарлуулсан. Ёс зүйн дэд хороог 10.30 цагаас хуралдуулах тов тогтоосон ч ирц бүрдсэнгүй. 
Тус хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг. Гэвч эдгээр гишүүд дэд хорооны ирцийг бүрдүүлэлгүй чуулганы үйл ажиллагааг зогсонги байдалд оруулаад байна. 
Иймээс өнөөдөр тус дэд хорооны ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Я.Санмятав нараас шаардмаар байна. УИХ-ын тухай хуульд УИХ-ын дэд дарга нар дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
 12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
 
П.ГОО
Оллоо.мн

0 сэтгэгдэл