|

Биткойн гэсэн бэтгэ хагарчихлаа

Биткойн гэсэн бэтгэ хагарчихлаа

Олон улсын луйварчид Монгол мэтийн хөгжиж буй орны санхүүгийн мэдлэг муу хүмүүсийн шуналыг хөдөлгөж мөнгийг нь татаж аваад өөрснөө гарчих арга бол биткойн юм.
 Манайхан зүгээр сууж байгаад их мөнгөтэй болно гэж итгэдэг их энгийн ард түмэн. Энд тэндэхийн сүлжээний бизнесийн сургаар хошуурч байдгаа барьж гүйнэ. Эцэс сүүлд нь шүүх сэргийлэхээр гүйх ажилтай, хамаг мөнгөө хоослоод юу ч үгүй үлддэг. Ийм жишээ өнгөрсөн хугацаанд өчнөөн олныг харсан ч хаширдаггүй. Биткойн гэх бас л нэг шинэ төрлийн сүлжээ анх манайд дэлгэрч хавийн амьтад шуурцгаасан. Тухайн үед хуудлаа шүү гээд байхад л нэг нь гарч ирээд 50.000 хүрнэ гэж иргэдийг хошгоруулсан. Гэтэл нөгөө тавин мянга хүрнэ гээд бураад байсан нь хаа байна. Бодит байдал дээр 5000 хүрэхтэй гүйтэй л байна. 
Ер нь бол сүлжээний бизнесээс хол л явах хэрэгтэй. Ямар ч улсад зүгээр сууж байгаад баяждаг бизнесийн хууль гэж байхгүй. Хэрэв хаа нэгтээ байна гэвэл тэр чинь сүлжээний луйвар. Үүнийг иргэд хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэддэг болох хэрэгтэй.

0 сэтгэгдэл