Өнөөдрийн байдлаар санхүүгийн пирамид сүлжээнээс хохирсон иргэдийн тоо 493-д хүрч, хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрчээ. Тухайлбал, "G-Time”, "Phyto science”, "Online” гэх мэт өндөр үнийн дүнгээр элсэн орж, доороо хүн элсүүлэх хэлбэрээр түрүүлж орсон хүмүүс нь цалинждаг систем иргэдийг хохироож байна.
Дээрх сүлжээний бизнест хөрөнгө оруулж санхүүгээрээ хохирсон иргэд цагдаагийн байгуулллагад хандах хэрэгтэй ба цагдаад гомдол гаргаагүй тохиолдолд дээрх сүлжээний бизнесийг шалгах эрх зүйн үндэслэл байдаггүй аж.
Тэд бусдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд нэр бүхий улс төрчдийн нэрийг барьж, хуулийн дагуу батламж, шагнал гардуулна гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж байгааг цагдаагийн газраас анхаарууллаа.

548 сэтгэгдэл