|

Архангайд осолдож эмнэлэгт ухаангүй байгаа албан хаагчдын багт тусгай үүргийн нисдэг тэрэг илгээжээ

Архангайд осолдож эмнэлэгт ухаангүй байгаа албан хаагчдын багт тусгай үүргийн нисдэг тэрэг илгээжээ

Монгол улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх та хариуцлагаа хүлээж, огцорно уу

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн албан хаагчдыг аттестатчилах нэрийн доор Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан үр ашиггүй зардал чирэгдэл учруулсан үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа. Энэ шалгалтын үйл ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон яамдын албан тушаалтнууд зохион байгуулан хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 21-22 шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын болон Сангийн яамны зарим албан хаагчдаас бүрдсэн баг Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолд орж багийн гишүүд хүнд гэмтэж, Архангай аймгийн эмнэлэгт ухаангүй байна.

Засгийн газраас өнөө өглөө буюу 2018 оны 11-р сарын 22-ны 08:00 цагт Архангай аймаг руу тусгай үүргийн нисдэг тэрэг хөөргөж хүнд гэмтсэн ажилтнуудаа авахаар болжээ. Гэвч энэ асуудлыг маш нууцалж, хэвлэл мэдээллээр гаргахгүй байх үүрэг даалгавар өгсөн бололтой.

 

tusgaar.mn

0 сэтгэгдэл