|

Монгол охин Ники Минажын булайг дэлгэв

 

 

 Холливүүдийн алдартай оддод нүүр будалт хийдэг Монгол охин Ооноо нэр нөлөө бүхий олон ч хүнтэй ажиллаж байсан туршлагатай нэгэн. Selena Gomez, Cardi B, Jennifer Lopez, Meghan Trainor, Irina Shayk, Chris Brown, Aaron Carter зэрэг олон ч уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан тэрээр саяхан Ники Минажийн клипний зураг авалтад оролцсон бөгөөд түүнийг тун ч хэцүүхэн ааштай нэгэн гэдгийг дурджээ. Хоёр дахь удаагаа түүнтэй хамтран ажилласан тэрээр уран бүтээлчийнх нь хувьд хүндэлдэг гэдгээ дурдаад "Хэдэн долоо хоногийн өмнө Nikki minaj ийн клипэнд ажилахуу гэсэн санал ирсэн юм. Цалин сайтай болохоор л зөвшөөрлөө өмнө нэг ажиллаад хаширчихсан байсан юм. Хүмүүс гайхаж байж магадгүй л дээ, Энэ INDUSTRY-г мэддэг хүн бүр түүнийг ямар зан чанартай гэдгийг гадарлах байх. Ялангуяа бүжигчид нь болон Makeup artist нар нь хүн биш юм шиг л харьцагддаг болохоор хэзээ ч түүнтэй ажиллачих юмсан гэж боддоггүй байлаа. Угаасаа байгаа байдал нь ч биеэ авч явж байгаа нь ч тийм л харагддаг. Гэхдээ бодит амьдрал дээрээ би тэр юу ч биш гэвэл та итгэх үү? 69 тай хамтарсан "FEFE" дуунд ажилласан ч Никкигийн хэсгийг ямар ч гадны хүнгүй бичнэ гээд биднийг оруулаагүй юм. За яахав гээд нээх тоосонгүй, 69 тай хэсгийг бичихэд би болон үс хийдэг охин бид 2-ийг орохыг зөвшөөрсөн ч биднийг түүн рүү харахыг хатуу хориглоод хана руу харж зогсохыг хүссэн юм.. Түүнийг дуулж бүжиглэж байхыг харсан хүн шууд ажлаасаа халагддаг гэдэг нь үнэн юм байна лээ! kkkkk Тухайн үед бол заза гээд нээх тоосонгүй Никкитэй удаан ч ажиллаагүй тэгэс гээд дууссан. Энэ удаа бол ёстой арай л дэндүү!!! Бид түүний "Good form" гэсэн дууны клипийг өчигдөр 29ны өдрийн 12 цагаас эхэлж бичээд 30ны өглөөний 8 цаг гэж дууслаа.. Миний амьдралдаа ажилласан хамгийн удаан клип байлаа. Никки бүхэл бүтэн 10 цаг хоцорч ирээд 3 цаг бэлэн болж байна гэж алга болоод 12 бүжигчин н өсгийтэй гутал дээр түүнийг 3 цаг хүлээж байгаан! Хувцас солилт бүрд 1-2 цаг болоод байхаар бид чинь яаж хурдан дуусах билээ дээ? Энэ удаа өрөөнөөс хөөгдөж барьсангүй ээ ашгүй ккк харин түүний хажуугаар гарахдаа нүд рүү нь харахгүй доош харж явна гэдэг бол бас л хэцүүхэн даваа байлаа. Нэг тийм тэнэг мэдрэмж хэхэ.. Ажлаа алдчихгүй гээд доошоо л харж л байгаа юм л даа.... 12 цаг бол улсаас хүлээн зөвшөөрсөн хэмжээ болохоор Никигийн makeup hair хүмүүс нь явчихсан байж. Продакшинаас намайг дуудаж түүний хөмсөгний үзүүрийг нь зурж үзлээ ккк... за нэг тиймэрхүү дээ түүнтэй ажилласнаараа бусад ажилласан хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрлээ..." хэмээсэн байна.  Ники Минаж ийн аашилдгийн шалтгаан нь биеийнхээ өө сэвийг бусдад харуулах хүсэлгүй байдгаас нь үүдэлтэй байж болзошгүй гэнэ. Учир нь тэрээр видеог олонд цацахаас өмнө дижитал эдитороор өөрийнхөө биеийн бүхий л өө сэвийг засуулдаг бөгөөд түүнийг хувь хүний зан төлөв тал  дээр асуудалтай гэдгийг батлах олон ч бичлэгүүд Юүтүүб хуудаснаа байдаг ажээ. 


0 сэтгэгдэл