|

Нора Сингапурын алдарт модельтой хамт зурганд орох боломжоо яагаад алдсан бэ?

 

Нора Сингапурын алдарт модельтой хамт  зурганд орох боломжоо яагаад алдсан бэ?

 

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр төрхийг бий болгох зорилготой "Mongolia’s next top model”/MNTM/  нэвтрүүлгийн шүүгч Нора буюу Д.Оюунномин   дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж  яваа цөөн хэдэн Монголын моделийн нэг.

Тэрбээр өөрт тохиолдсон сургамжтай тохиолдлоосоо ийн хуваалцжээ. "Сингапурт очоод удаагүй байтал агентлагаас нэг зураг авалтад ороорой гэж хэллээ. Тэр үед хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй учраас зураг авалтад орох ёстой юм байна, байршил нь тэнд юм байна гэдгээ л ойлгож байсан. Яваад очтол Сингапурын алдартай модель студид сууж байна. Гайхаж байснаа, дуудахаар нь түрүүлж ороод зургаа авхууллаа.

Тэгээд удалгүй өнөөх алдартай модель орж ирээд хамт авхуулж эхэллээ. Сандарч, балмагдсандаа позоо яаж авах тухай байтугай яаж зогсохоо ч мэдэхгүй байв. Гэтэл зурагчин "Chin down” гэж байн байн хэллээ. Би тэр үгийг нь ойлгохгүй болохоор санаанд орсноо л хийсэн. Гэтэл тэдний хэлсэн заавраар нь ажиллаагүй учраас надад урам нь хугарсныг зураг дуусахад мэдэрч байсан юм. Ингээд дараа нь би юу алдсанаа ойлгосон. Ердөө "эрүүгээ доош нь” гэдэг үгийг ойлгоогүйн төлөө Harper’s Bazaar сэтгүүлийн нүүр зурганд Сингапурын алдарт модельтой хамт гарах боломжоо салхинд хийсгэсэн юм. Үүний араас хэчнээн их боломж надад ирж болох байсныг төсөөлөхөд харамсалтай. Гэхдээ энэ үеэс хойш би англи хэлийг эх хэл шигээ сурах ёстой гэдгийг ойлгож хичээлээ л хийдэг болсон доо. Тэр сэтгүүл одоо хүртэл надад бий. Хааяа харж өөртөө сануулга өгдөг юм” хэмээжээ. Сонирхуулахад Нора  МNTM шоугаа дуусгаад Парис хотод очиж амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.


0 сэтгэгдэл