|

Хиллари Клинтон 2020 оны сонгуульд оролцохгүй

 

Хиллари Клинтон 2020 оны сонгуульд оролцохгүй

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж түүний туслахууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь "The Hill” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан тэрбээр намын гишүүддээ үргэлжлүүлэн туслахыг хүсч байгаа хэдий ч 2020 оны сонгуульд оролцох нь түүний төлөвлөгөөнд багтаагүй гэж түүний хүрээллийнхэн ярьсан байна.

Түүнчлэн түүний зөвлөхүүдийн нэг нь Клинтоныг сонгуульд оролцохгүй гэж хэлсэн банйа. Өнгөрсөн бямба гарагт "Recode” цахим хуудаст ярилцлага өгөхдөө Х.Клинтон 2020 оны сонгуульд өрсөлдөх эсэх тухай асуултад эхлээд үгүйсгэсэн хариулт өгсөн хэдий ч хожим нь "ерөнхийлөгч болохыг хүсч байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Х.Клинтон дахин өрсөлдөгч нь болвол дургүйцэхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм.

0 сэтгэгдэл