|

АНУ-ын сонгууль дахь “Оросын хөндлөнгийн оролцоог” Клинтон IX/11-ний халдлагатай зүйрлэв

АНУ-ын сонгууль дахь “Оросын хөндлөнгийн оролцоог” Клинтон IX/11-ний халдлагатай зүйрлэв

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2016 оны Америкийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгааг 2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн Америкт үйлдсэн цуврал халдлагатай зүйрлэжээ. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч асан тэрбээр Вашингтон хотноо "The Atlantic” сэтгүүлээс жил тутам зохион байгуулдаг бага хуралд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.
2016 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь "Оросын хөндлөнгөөс оролцооны” нөлөөллийн талаар тайлбар өгөхийг түүнээс хүсчээ. "Бид үүний учрыг олох хэрэгтэй. Энэ бол манай улс гадаадын халдлагад өртсөнийхөө дараа ямар ч арга хэмжээ аваагүй анхны тохиолдол юм. Энэ талаар төсөөлж ч чадахгүй байна, энэ бол аймшигтай жишээ л дээ, гэхдээ 2001 оны халдлагын дараа тухайн үед Ерөнхийлөгч байсан бага Жорж Буш "халдлагад гэмтэж шархадсан хүмүүстэй уулзах зав надад алга, энэ талаар санаа зовинох цаг алга, бид террорист халдлагаас учирсан хохирлын талаар санаа зовохгүй байх болно” гэж хэлж байсан” гэж Клинтон хэлжээ.
"Тодорхой үе шатанд бүх зүйл өөрчлөгдөнө. Баримт нотолгоо цугларсаар байгаа” гэж Клинтон онцлон хэлээд сонгуульд хөндлөнгөөс оролцсон талаар нотолгоо байгаа нь "ихээхэн түгшээж байна” гэж нэмж хэлсэн байна. Түүний үзэж буйгаар, "Оросын хөндлөнгийн оролцоо” болон Бүгд Найрамдах намын аппаратын үйлдэл, одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил зэрэг хэд хэдэн хүчин зүйл улс орны зарим бүс нутагт сонгуулийн дүнг "эргэлзээгүй өөрчилсөн”.
АНУ-ын тусгай алба 2016 онд болсон сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэж ОХУ-ыг буруутгаж байгаа юм. Америкийн сонгуулийн дүнд нөлөөлөхийн оролдсон гэж буруутгасныг ОХУ нэг бус удаа няцаасан билээ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл