|

Дуучин Нара 100 саяын бооцоотой турна

 

Дуучин Нара 100 саяын бооцоотой турна

 

Дуучин Нара сүүлийн үед өвчний улмаас ихээр жин нэмэх болсон. Бамбай булчирхайн өөрчлөлтөөс болж 30-аад кг нэмсэн тэрээр "Сүлд спининг"-д явж жингээ хасахаар шийджээ. "Сүлд спининиг"-ийн зүгээс илүүдэл жинтэй хүмүүсийн дунд бооцоот тэмцээн зарлаад буй бөгөөд шагналын сан нийтдээ 100,000,000 төгрөг байх аж. Төрөл тус бүрд ялсан ялагч 30,000,000 төгрөгийн эзэн болох бөгөөд дуучин Нара ялагч болохоор сэтгэл шулуудсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа "Миний маргааш дуусахгүйн байна, дуусашгүй үргэлжлэх маргаашдаа баяртай гэж хэлье. Дундаршгүй нэмэгдэх өөхөндөө баяртай гэж хэлье. Зөндөө л тааваараа байж амттай амтгүй янзан бүрийн юм хивлээ, өвчин хууч байна гэж өөрийгөө удаан хаацайллаа. Адилхан л бие организмтай таргалалттай хүмүүс лаг лаг тураад байхад би чадахгүй гэх юу байдаг юм" хэмээсэн байна. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэн тун ч амжилттай яваа тэрээр турсныхаа төлөө мөнгө авах алтан боломжоос яахан хоцрох билээ. Түүний оролцох энэхүү тэмцээн 11-р сарын 1-ээс эхлэх бөгөөд энэ жилийн шинэ жилээр хуучин Нара эргэн ирэх гэнэ. 

Related image

 

Image may contain: text

 


0 сэтгэгдэл