|

Зургаан сарын 3-ны хагассайн өдөр "SPINNING ДАВАЛГАА 2017” фистеваль зохин байгуулагдана

Зургаан сарын 3-ны хагассайн өдөр "SPINNING ДАВАЛГАА 2017” фистеваль зохин байгуулагдана"Монголын эргэлтэд дугуйн холбоо”, "Сүлд спиннинг клуб"  нв өнгөрсөн жил  "SPINNING ДАВАЛГАА 2016”-г Монголдоо анхлан санаачилан амжиттай зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа буюу "SPINNING ДАВАЛГАА 2017” фистевалийг  6 сарын 3-ны хагассайн өдөр зохион байгуулахаар болжээ. 

Ерөнхий зохион байгуулагчаар "Монголын эргэлтэд дугуйн холбоо”, " Сүлд спиннинг клуб" эрүүл мэнд чийрэгжүүлэлтын клуб ажиллаж байгаа бөгөөд энэ жил олон гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн гэнэ. Тухайлбал  олны танил уран бүтээлчид "SPINNING ДАВАЛГАА 2017”-д нэгдсэн бөгөөд тус арга хэмжээн дээр ирж ая дуугаа өргөхөөр болсон байна.

Тодруулбал  МУГЖ Ч.Бэт-Эрдэнэ, Камертон хамтлагийн дуучин Л. Ган-Эрдэнэь "Хар сарнай"-н Амарааь "ТВ коктел"-ын Цоомоо, Мотив хамтлагийн дуучин Тэмүүжин зэрэг урлагийн авъяастнууд хүрэлцэн ирэхээр болжээ. 

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Фүүдбалл"-центерт 500 спиннинг дугуй засч, баярын салют буудуулах бөгөөд "Сүлд спиннинг клуб"-ээс зохион байгуулж буй жаингээ хасмаар байна шоуны 27 оролцогчоос шалгаран үлдсэн ялагчийг тодруулах юм. Ялагч 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 1 сая 500 мянган төгрөг, 3-р байр спиннинг дугуй лизингээр авах эрхүүдээр шагнах юм. 

"SPINNING ДАВАЛГАА 2017” фистевалиар хүмүүс энэ спортыг илүүтэй танин мэдэж мэргэжлийн багш дасгалжуулагч нартай хамт дасгал хөдөлгөөнийг хийж өөрийн биеэр Spinning-ын гайхамшгийг мэдрэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой гэдгийг уншигч танд дуулгахад таатай байна. 

Амралтын өдрөө үр бүтээлтэй, сайхан цагийг өнгөрүүлээрэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.06.03-ны өдөр " SPINNING ДАВАЛГАА 2017” фистеваль дээр уулзацгаая.


 


0 сэтгэгдэл