|

“БИД БЭЛЭН-БИД ЧАДНА” сэдэвт авхаалж сорих тэмцээн боллоо

“БИД БЭЛЭН-БИД ЧАДНА” сэдэвт авхаалж сорих тэмцээн боллоо

Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн сэжигтэй тохиолдлын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадвар, хандлага, дадлыг сайжруулах, бэлэн байдлыг хангах, тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв салбар амбулаториудын эмч ажилчид дундаа "БИД БЭЛЭН-БИД ЧАДНА” сэдэвт тэмцээнийг амжилттай  зохион байгууллаа.

Тэмцээнд  багууд маш их ач холбогдол өгч, зохион байгуулалт, мэдлэг дадлын хувьд өндөр түвшинд бэлтгэж оролцсон юм. Тус тэмцээнд Салбар амбулатори №1-ийн "ТЭМЦЭГЧ” баг тэргүүллээ.

Дэлхий дээр мал амьтнаас хүнд дамжин халдварладаг 200 гаруй өвчин бүртгэгдэж  байгаагаас манай улсад 30 орчмыг нь оношилж, бүртгэж байна.  Сүүлийн жилүүдэд тарваган тахал, боом, галзуугийн намжмал байсан голомтын идэвх сэргэж, хачигаар дамжих халдвар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, даяарчлал, хотжилт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудаас хумхаа, эбола, коронавирусийн халдвар зэрэг  өвчнүүд, зөөвөрлөгдөн орж ирэх  эрсдэл өндөр байгаа юм.

0 сэтгэгдэл